Цэвээн Ж

Түүвэр зохиолууд Жамсраны Цэвээний мэндэлсний 115 жилийн ойд Эмхт. С.Идшинноров - УБ Тана 1997 - 214

ЭШФ Б-29119-29120



Энэ дэвтэрт орсон “Нэрт эрдэмтэн, нийгмийн зүтгэлтэн Жамсраны Цэвээн” өгүүллийг философийн ухааны дэд доктор Дашжамц бичиж, “Ард Жамсраны Цэвээнээс Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хороонд” өргөдлийг шинэ бичигт буулгажээ. Мөн “Улсын эрх” зохиол, “Монголын Хувьсгалт Залуучуудын эвлэл ба буддын шашин”, “Рерихээс орос хэл дээр Улаанбаатарт 1926 ба 1927 онд Буддын ёсны үндэс ба сангха буюу община” хэмээх дэвтэр хоёрыг нийтлүүлсэн тухай тайлбар, “Монгол улсын эрдэм шинжилгээний ажлын ач холбогдол”, “Монгол орны газар орны байдал” зохиолууд, Хөвсгөл нуурын дархад, урианхай, дөрвөд, хотон, баяд, өөлд, захчин, мянгад, торгууд, хошууд, дарьганга, алтайн урианхай, хасаг, хамниган нарын гарал үндэс, байдлын өгүүлэл зохиолыг шинэ бичигт буулгаж, Ж.Цэвээний бусадтай харилцсан захидлуудыг орчуулан оруулжээ.


Монгол хэл дээр,

Монголын төр нийгмийн зүтгэлтэн зохиол бүтээл гарал үндэс буддын ёсны үндэс