Улс төрийн хэлмэгдүүлэлт: Шалтгаан, үр дагавар, сургамж Олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын эмхэтгэл - УБ 2017 - 397

ЭШФ Т 20994-20996, НХУУТ 69855-69856

Энэхүү бүтээлд улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр, Их хэлмэгдүүлэлтийн 80 дахь жилийн хүрээнд зохион байгуулсан үйл ажиллагааны талаар хүмүүсийн хэлсэн үг, Олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд тавьсан эрдэмтэн судлаачдын илтгэлүүдийг нэгтгэн эмхэтгэсэн байна. Энэ эрдэм шинжилгээний хурлаар Монголчуудын туулж өнгөрүүлсэн ХХ зууны хамгийн эмгэнэлт түүх хэлмэгдүүлэлтийн зарим асуудлуудаар санаа бодлоо солилцон, хэлэлцэж улс төрийн хэлмэгдүүлэлтийн хор уршгийг энэ цаг үед амьдарч буй хүн бүрийн сонорт хүргэн олон нийтэд тайлбарлан таниулах, өөр хэлбэрээр дахин давтан үүсч гарахаас урьдчилан сэргийлэх улмаар хэлмэгдүүлэлт судлалыг түүхийн болон шинжлэх ухааны талаас авч үзэх, хэлмэгдүүлэлтийн хор уршгийг барагдуулах, цагаатгалын үйл ажиллагааг үргэлжлүүлэх зэрэг асуудлыг хэлэлцжээ.


Монгол хэл дээр,

түүх улс төрийн хэлмэгдүүлэлт эрдэм шинжилгээний хурлын материал