Сарантуяа Б

Самар хатан Роман Ред. Ш.Мөнхцэцэг - УБ Адмон принт 2017 - 419

ЭШФ Б 24896-24898, НХУУТ 54040-54043, ГНОФ 1080-1082

15-р зууны эхэн үе алтан ургийн угсаа залгамжлагч Элбэг нийгүүлсэгч хаан хайрт охин Самар гүнжээ хүнд өгөхөөр харийн нутагт мордуулаад байсан ч удалгүй түүнийг буцаан авч ирэх зарлиг буулгаснаар энэ романы үйл явдал эхэлнэ. Самар гүнжийг эргэн ирэхэд Элбэг хаан хилсээр хороосон шадар туслахынхаа хүү Батулагаас уучлал хүсэн охиноо өгөхөөр шийдсэн байв. Ийн хайртай хүндээ очих замаасаа буцаагдан ирсэн залуу бүсгүй сэтгэлгүй хүнтэйгээ эвлэрэх аргагүй болоход хааны ордноос оргон зайлах гэж оролдох боловч Батула түүнд татгалзах аргагүй санал тавьснаар үйл явдал цааш үргэлжилнэ...


Монгол хэл дээр,

978-99978-0-386-3

уран зохиол Монголын уран зохиол роман түүхэн роман