Монголчуудын бичиг үсэг соёлын баримтат өв болох нь: Эрдэм шинжилгээ-онол практикийн хурлын илтгэлийн эмхэтгэл Эмхт. Д.Энхтунгалаг - УБ Соёмбо принтинг 2016 - 92

ЭШФ Б 24713-24714

Монгол Улсын Үндэсний Номын Сангийн сан хөмрөгт 3 сая гаруй ном байдаг ба түүний дотор дорно дахины судлал, Монгол судлалд хамаарах ном, хэвлэлийн бүтээгдэхүүн 10-16 хувийг эзэлдэг. Зөвхөн Монгол судлалын сан хөмрөгт гэхэд л 56 мянга гаруй ном байдаг бөгөөд тэдгээрээс 9000 гаруй нь монгол гар бичмэл байдаг байна. Монгол гар бичмэлүүд нь үнэ цэнийн хувьд түүх, соёлын хөдлөх өвийн ангилалд багтах бичгийн дурсгалт зүйл юм. Энэхүү илтгэлд Монголчуудын бичиг үсэг соёлын баримтат өв болох, монгол гар бичмэлүүдийн үнэ цэнэ хэд хэдэн хүчин зүйлээр тодорхойлогддог болохыг өгүүлжээ.


Монгол хэл дээр,

эрдэм шинжилгээний бичиг эх бичиг судлал соёлын өв хурлын илтгэлийн эмхэтгэл