Соёмбо нэвтэрхий толь Монгол цэргийн түүх Төслийн удирдагч Д.Лувсандорж Ерөн. ред. Э.Жаргалмаа - УБ Соёмбо пресс 2015 - 512 - Ж.Базарсүрэн, Г.Мягмарсамбуу, Г.Ариунболд, Х.Шагдар, Т.Эрдэнэхишиг .

ЭШФ Т 18379-18381, НУУТ 53087-53089, ГНОФ 539-541, ЛавФ 685

Монголд цэрэг арми бусад улс орныхтой адил анх бие даасан овог аймгууд үүсэн бий болж, тэдгээрийн тэргүүлэгчид гадны халдлагаас хамгаалах, харь овгийг байлдан дайлах зорилгоор хатгалдан тулалдах авьяас чадвартай хүмүүсийг сонгон тусгай баг бүрдүүлэх болсон үеэс үүсэн буй болжээ. Энэхүү нэвтэрхий тольд Монгол цэргийн түүхийг Хүннү, Сяньбигаас эхлээд Их Монгол улс, Чингис хаан, Юань улсыг дамнуулан Тусгаар тогтносон Монгол улс, Дэлхийн II дайны үе, Ардчилсан нийгмийн үеийн Монгол улсын зэвсэгт хүчин хүртэлх цаг хугацааг хамруулан тухайн үеийн төр, цэргийн зохион байгуулалт, зэр зэвсэг, явуулсан дайн байлдаан, тэмцэл тулаан, цэргийн урлагийн уламжлал, хөгжил болон домогт жанжинууд, баатарлаг ялалтуудын талаар маш дэлгэрэнгүй авч үзжээ.


Монгол хэл дээр,

978-99973-77-42-5

цэргийн шинжлэх ухаан цэрэг арми зэвсэгт хүчин цэргийн түүх нэвтэрхий толь