Монголын түүхэн сурвалж бичгүүд Б.5: Чакраварди алтан хааны тууж Хөрв. Д.Заяабаатар Хян. С.Амарбаяр, Э.Жаргалмаа - УБ Соёмбо пресс 2015 - 182

ЭШФ Б 24128-24130, НХУУТ 52631-52633, ГНОФ 150-153

“Монголын нууц товчоо”-ноос А.Амарын “Монголын товч түүх” хүртэл монгол түүхэн сурвалжийн цуврал 30 ботийн хөрвүүлэг, тайлбарыг 2006 онд Их монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулан хэвлүүлжээ. Энэ удаад өмнө хэвлүүлсэн 30 боть түүхэн сурвалжуудыг дахин нягталж, “XIII-XV зууны монгол бичгээрх түүхийн дурсгал”, “Юань улсын түүх”, “Эрдэнэзуу хийдийн түүх, Халхын анхдугаар богд Жэбзүндамба хутагт-Өндөр гэгээний намтар” хэмээх 3 зохиолыг нэмж, 33 боть болгон дахин хэвлэжээ. Энэхүү цувралын 5-р дэвтэрт орсон “Чакравади алтан хааны тууж” хэмээх түүхийн дурсгалд XVI зууны үеийн Монголын баруун гарын Түмэд түмний эзэн, монгол орноо бурханы шашныг түгээн дэлгэрүүлэх үйлсэд оруулсан гавьяа зүтгэлээрээ ихэд алдаршсан, Алтан хааны /1507-1581/ намтар түүх, үйл хэргийг товчоолон, шүлэглэж бичжээ.


Монгол хэл дээр,

978-99929-9-186-6

түүх монголын түүх эртний монголын түүх Чакраварди алтан хаан