Монголын түүхэн сурвалж бичгүүд Б.9: Эртний монголын хаадын үндэсний их Шар тууж оршвой Хөрв. Ц.Шагдарсүрэн, Э.Мөнх-Учрал - УБ Соёмбо пресс 2015 - 303

ЭШФ Б 24140-24142, НХУУТ 52643-52645, ГНОФ 166-169

“Монголын нууц товчоо”-ноос А.Амарын “Монголын товч түүх” хүртэл монгол түүхэн сурвалжийн цуврал 30 ботийн хөрвүүлэг, тайлбарыг 2006 онд Их монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулан хэвлүүлжээ. Энэ удаад өмнө хэвлүүлсэн 30 боть түүхэн сурвалжуудыг дахин нягталж, “XIII-XV зууны монгол бичгээрх түүхийн дурсгал”, “Юань улсын түүх”, “Эрдэнэзуу хийдийн түүх, Халхын анхдугаар богд Жэбзүндамба хутагт-Өндөр гэгээний намтар” хэмээх 3 зохиолыг нэмж, 33 боть болгон дахин хэвлэжээ. Энэхүү цувралын 9-р дэвтэрт орсон “Шар тууж” зохиолд галав ертөнц тогтсон, хүн амьтан яаж үүссэн, Энэтхэг, Төвдийн хаадын дээд язгууртны түүх, Монголын дээд өвгийнхөн буюу Бөртэ чоноос Лигдэн хүртэлх хаадын намтрыг товч өгүүлсэн байдаг. Шар туужийг зохиохдоо Монголын нууц товчоо, Цагаан түүх, Хаадын үндсэн хураангуй, Алтан товч зэрэг Монголын түүхийн сурвалж бичгүүдийг ашигласан.


Монгол хэл дээр,

978-99929-9-196-8

түүх монголын түүх эртний монголын түүх Чингис хаан эх бичиг судлал