Бадма-Оюу Б

Монголчуудын тотем шүтлэг Эртний урлаг, домог зүй, зан үйл: Б.24: Угсаатан судлал Ред. Ц.Төрбат - УБ Бэмби сан 2016 - 184

ЭШФ Т 17902-17903, НХУУТ 52364-52366, 55306-55310

Энэ зохиолд монголчуудын угсаа гарлын замналын ноён шугаман дээр зогсож байгаа нохой/чонын дүрийг археологи, угсаатны зүй, домгийн хэрэглэгдэхүүнээр гүнзгий тайлбарласан төдийгүй зарим нэг андуу ташаа ойлголтыг баялаг хэрэглэгдэхүүнд тулгуурлан залруулжээ. Тухайлбал, цюань жун буюу нохой жун нарын угсаа хамаарлыг шууд өвөг монголчуудтай холбож авч үзэх нь учир дутагдалтай, түүхэн болон угсаатны зүйн баримт хэрэглэгдэхүүнтэй зөрчилдөж байгааг тодруулж, тухайн үедээ тэргүүлэх үүрэг гүйцэтгэж байсан овог аймгийн тотем нь бусад “дагасан” овог аймгийн шүтээнийг аажмаар халж нийтлэг болдог үзэгдлийг чоно тотемийн жишээн дээр Хүннүгийн үеэс Чингис хааны үе хүртэл түгсэн түүхэн баримт дээр тулгуурлан дэлгэн үзүүлжээ.


Монгол хэл дээр,

монголын түүх угсаатан судлал тотемум