1940 оны үндсэн хууль: Түүх, эрх зүйн асуудал Эрдэм шинжилгээний өгүүлэл, баримтууд Эрхл. Ч.Болдбаатар - УБ Соёмбо 2016 - 191

ЭШФ Б 23907-23909, НХУУТ 52299-52305, ХЗС 16943-16944

Монголын түүхийн судалгаанд урьд өмнө судлагдаагүй эх баримтыг эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах, шинжлэх ухааны арга, арга зүйн шинэ хандлагыг төлөвшүүлэх, зарим түүхэн хэрэг явдлыг эргэн нягталж,шинээр үнэлж дүгнэх нь чухал хэвээр байгаа. МУБИС-ийн Түүхийн тэнхим эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулийн эрдэмтэн багш нарын дунд Монголын түүхийн судалгааны тулгамдсан асуудлаар Их семинар хийдэг уламжлалтай. 2008 онд Монголын түүхийн тэнхимээс “Монголын түүхийн үечлэлийн зарим асуудал” сэдэвт Их семинар зохион байгуулж, олон илтгэл хэлэлцсэн юм. Энэ удаад “1940 оны үндсэн хууль: Түүх, эрх зүйн асуудал” сэдэвт мэргэжлийн Их семинарыг зохион байгуулж судлаач Ч.Болдбаатар, Б.Баярсайхан нар 1940 онд баталж, 1949 онд ихэд өөрчлөгдсөн БНМАУ-ын хоёр дахь Үндсэн хуулийг түүх болон эрх зүйн талаас нарийн задлан шинжилжээ.


Монгол хэл дээр,

хууль эрх зүй үндсэн хууль үндсэн хуулийн түүх үндсэн хуулийн эрх зүй