Умард Хятад, Монгол болон байгалын Сибирийн эртний соёл Б.1 Ред. Та Ла - Хөх хот 2015 - 427

ЭШФ Т 17635-17637, НХУУТ 51939-51941, 57288-57289, 61340-61342

БНХАУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Нэг бүс нэг зам” гэсэн төрийн бодлогын хүрээнд Хятад улс болоод Монгол улс, ОХУ-ын хоорондох соёлын өв, археологи, түүхийн судалгааны талаар олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхийг зорьсон. Үүний дагуу “Умард Хятад, Монгол болон Байгалын Сибирийн эртний соёл” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал комисс (ОУЭШХ)-ын тэргүүлэгч А.Д.Цыбиктаровын санаачлагаар БНХАУ-ын Соёлын яамны зөвшөөрлийн дагуу ӨМӨЗО-ны музей, ӨМӨЗО-ны Соёлын өв, археологийн хүрээлэн хамтарч олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2015 оны 10-р сарын 12-16-ны өдрүүдэд ӨМӨЗО-ны төв Хөх хотод зохион байгууллаа. Энэхүү хурлын өгүүллийн эмхтгэл нь гурван бүлэг дэвтрээс бүрдсэн ба I дэвтэрт Чулуун зэвсгийн үе болон Хүрэл төмрийн үе багтаж байна. II дэвтэрт Эртний төрт улсын үе, III дэвтэрт ерөнхийлсөн судалгаа болон судалгааны арга зүй, Хадны зургийн судалгаа, түүх соёлын өвийг хадгалан хамгаалах ба судлах асуудал, угсаатны соёл ба антропологийн судалгаа зэрэг дөрвөн бүлгийг багтаажээ.


Монгол хэл дээр,

978-7-03-045874-2

түүх угсаатны зүй угсаатан судлал эртний соёл Умард Хятад болон Монгол улс байгалын Сибир