Оюунаа Ц

Олон улсын хувийн эрх зүй - УБ Соёмбо 2015 - 305

ЭШФ Т 17515-17516, НХУУТ 51711-51713, ХЗС 15431-15435

Зохиогч бүтээлдээ олон улсын хувийн эрх зүйн салбарт хамаарах ойлголтуудыг ерөнхий болон тусгай анги гэж ангилаад ерөнхий анги нь суурь онолын асуудлуудыг, тусгай анги нь онолоо хэрэгжүүлэх процессын асуудлуудыг багтаасан болно. Ерөнхий ангид таван сэдвийг багтаасан ба нэгдүгээр сэдэвт ойлголт, тогтолцооны тухай, хоёрдугаар сэдэвт ОУХЭЗ-н эх сурвалжийн тухай, гуравдугаар сэдэвт ОУХЭЗ-н зөрчилдөөний тухай, дөрөвдүгээр сэдэвт гадаадын эрх зүйг хэрэглэх үндэслэлүүд, тавдугаар сэдэвт ОУХЭЗ-н харилцаанд оролцогчдын эрхзүйн байдлууд зэрэг онолын суурь ойлголтуудыг багтаажээ. Хуульзүйн болон бусад их дээд сургуулийн багш, оюутан, аспирант ялангуяа олон улсын харилцаа, олон улсын худалдааны салбарт мэргэжиж буй практикийн хуульч, эдийн засагч, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн удирдлага,албан тушаалтан, мэргэжилтэн, түүнд ажиллагсад болон олон улсын иргэний эрх зүйн салбарыг сонирхогч хэн бүхэнд зориулжээ.


Монгол хэл дээр,

99962-4-724-8

хууль олон улсын эрх зүй олон улсын хувийн эрх зүй олон улсын гэрээ хэлэлцээр олон улсын худалдааны эрх зүй олон улсын өрсөлдөөний эрх зүй