Хүний эрхийн олон улсын гэрээний хэрэгжилтийн талаарх Монгол улсын ээлжит илтгэлүүд, НҮБ-ын холбогдох хороодоос Монгол улсын засгийн газарт өгсөн зөвлөмжийн эмхэтгэл 1977-2014 Эмхт. П.Оюунчимэг, Г. Агар-Эрдэнэ, Ц.Адьяахишиг, З.Өнөржаргал - 3 дахь хэвл. - УБ Бэмби сан 2014 - 962

ЭШФ Т 16850, ХЗС 15043

Хүний эрхийн олон улсын гэрээний хэрэгжилтийн талаарх Монгол Улсын ээлжит илтгэлүүд, НҮБ-ын холбогдох хороодоос Монгол Улсын Засгийн газарт өгсөн зөвлөмжүүдийн эмхэтгэл номыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Хүний эрхийн хэрэгжилтэд хяналт тавих үндэсний чадавхийг бэхжүүлэх нь” төслийн санхүүжилтээр хэвлэжээ. Энэ удаагийн эмхэтгэлд 1977-2014 оныг хүртэлх хугацаанд Монгол Улсын нэгдэн орсон хүний эрхийн олон улсын гэрээ,конвенцийн хэрэгжилтийн талаарх Монгол Улсын Засгийн газрын ээлжит илтгэлүүд,тухайн илтгэлүүдийг хэлэлцсэн талаарх НҮБ-ын гэрээний хороодын хуралдааны тэмдэглэл,Монгол Улсын Засгийн газарт өгсөн зөвлөмж,Хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэгт өргөн барьсан Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлын талаарх үндэсний илтгэл,тус илтгэлийг хэлэлцээд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс өгсөн зөвлөмж,НҮБ-ын Хоол хүнсээр хангагдах эрхийн асуудал хариуцсан Тусгай илтгэгч, Эрүүдэн шүүхийн эсрэг Тусгай илтгэгч,Сурч боловсрох эрхийн асуудал хариуцсан Тусгай илтгэгч,Нэн ядуу болон хүний эрхийн асуудал хариуцсан Тусгай илтгэгч нарын Монгол Улсад ажилласан ажлын тайлан зэрэг өргөн хүрээ бүхий материалыг есөн бүлэг,64 зүйл болгон эмхэтгэн уншигч,судлаач нарт зориулан толилуулжээ.


Монгол хэл дээр,

төр эрх зүй хүний эрх хүний эрхийн олон улсын гэрээ хүний эрхийн конвенц