Previous Page  3 / 6 Next Page
Information
Show Menu
Previous Page 3 / 6 Next Page
Page Background

3

НИЙТЛЭЛ

ДеФакто

… Банкуудын лобби төр засагт улам хүчтэй болсоор байна. Улс төрийн намуудын гол санхүүжүүлэгч,

сонгуулийн өндөр зардлыг спонсордох болсон тодорхой банкуудын эрх мэдэл улам өсч, төр засгийг

бүх шатанд нь өөрийн дураар удирдах болов. Засгийн газраар зээлийн баталгаа гаргуулж төрийн

хөрөнгийг ил далдаар эрс бага үнээр худалдан авч, улмаар эдийн засгийн сор үйлдвэр, обьект, үнэ

цэнэтэй газруудыг ээлж дараалан, уралдан эзэмших боллоо. Төрийн гурван засаглалын харилцан

тэнцвэртэй, харилцан хянах зарчим алдагдаж бүгд л сонгогчиддоо биш, спонсорууддаа үйлчлэх

боллоо. Шүүхийн шийдвэрийг таамаглахад улам хэцүү болж байна.

2018.04.26

… Банк хоорондын бага дүнтэй цахим гүйлгээ бүрээс арилжааны банкууд 160 төг, бусад хэлбэрээр

хийж буй гүйлгээнд 200 төг, их дүнтэй гүйлгээнээс 300 төг авч МБ-д өгдөг байна. МБ хураамж ба

шимтгэлээс 2016 онд 5 тэрбум төгрөг, харин 2017 онд 6.8 тэрбум төгрөгийн орлого тус тус олжээ

.

2018.06.14

… Засгийн газрын шийдвэрээр бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам батлаж, нинжа

нарт алт ухах зөвшөөрлийг сум, дүүргийн засаг дарга нь олгох эрхтэй болжээ. Энэ зөвшөөрөл олгох

нэрийдлээр зарим сум, дүүргийн засаг дарга авлига авдаг, өөрсдөө ч алт ухдаг болов. Орон нутгийн

иргэдийн хурлын гишүүд бие даасан улс мэт авирлах болжээ.

2018.08.24

… гүйлгээнд хязгаар тогтоож болно зэргээр заасан нь Монгол улс валютын урсгалыг төрөөс нь

боох (capital control) гэж буйг илтгэж байна. Ийм заалттай хууль гарвал хөрөнгийн урсгал, валютын

гүйлгээ, арилжаанд төрөөс хязгаарлалт хийдэг орнуудын жагсаалтад Монгол улс орж, улмаар манайд

хөрөнгө оруулах, зээл өгөх сонирхол алга болно. Өрөндөө бүрэн баригдаж живэх үеэр туслах улс

орон гарч болох ч эдийн засгийн аюулгүй байдал алдагдана.

2018.10.17

… Манай нийслэлийн төвд байрлах 20-оод яамдын байшинг тойрч ажлын цагаар машины зогсоол

хайсан олон зуун автомашин замын хөдөлгөөнийг ихээхэн удаашруулж, гацааж байгааг судалгаагаар

тогтоосон шүү дээ. Зарим улс нийслэлээ хамгийн том хотоосоо нүүлгэж, цоо шинээр байгуулан,

хотжилт, хөгжлийн орчин үеийн төв байгуулсныг бас санах хэрэгтэй. Жишээ нь Австралийн нийслэл

Сиднейд биш Канберрад, Шинэ Зеландын нийслэл Оакландад биш Веллингтонд, Калифорни мужийн

нийслэл Сан Францискод биш Сакраментод байрлаж буй нь ийм учиртай. Манай ойрын хөрш

Казахстан нийслэлээ Алма-Атагаас Астана руу хэдхэн жилийн өмнө нүүлгэсэн.

2018.05.10

… Удирдлагуудад хотын дэд бүтцийг хөгжүүлэхгүй байх нь илүү ашигтай. Хотын захаар сайхан зам,

цэвэр бохир усны дэд бүтэц байгуулчихвал хотын төвийн газар үнэгүйдэж, албан тушаал нь ашиггүй

болно. Ер нь ажил албанаасаа ашиг унагах боломжгүй болчихвол, төр засагт ажиллах хүн олдохгүй

болж магадгүй.

2018.07.26

… Буянт-Ухаагийн онгоцны буудлын өнөөгийн үнэ цэнэ бараг 300 сая ам. доллар буюу 750 тэрбум

төгрөг. Энэ буудалд оруулсан энэ их хөрөнгийнхөө өгөөжийг гаргах ёстой. Хөшигийн шинэ онгоцны

буудал руу олон улсын нислэгийн үйлчилгээ нь нүүх гэж байгаа энэ цаг үед тус бизнесийг алт болгох

түүхэн боломж гараад ирлээ.

2018.08.02

ЭДИЙН ЗАСАГ: БАНКУУДЫН ЛОББИ ТӨР ЗАСАГТ УЛАМ ХҮЧТЭЙ БОЛСООР БАЙНА

НИЙСЛЭЛ: УБ ХОТЫГ ХӨГЖҮҮЛЭХГҮЙ БАЙХ НЬ УДИРДЛАГУУДАД АШИГТАЙ БАЙНА

… Сибирээс Монголын хонгилоор газрын тосны болон байгалийн хийн хоолой тавихад ихэнх

нь тал газраар явах тул харьцангуй хямд өртөгтэй, бас Хятадын Бээжин болон бусад том хотуудад

хүрэхэд хамгийн богино буюу Дундад Ази эсвэл Манжуураас татахаас ч дөт юм.

2018.09.19