Previous Page  2 / 6 Next Page
Information
Show Menu
Previous Page 2 / 6 Next Page
Page Background

2

№409 462

Дамбадаржаагийн

ЖАРГАЛСАЙХАН

Долоо хоног бүрийн нийтлэл,

http://jargaldefacto.com/category/23

НИЙТЛЭЛ

ДеФакто

… Утаатай нь биш, уг сурвалж, эх үүсвэртэй нь байлдах нь ухаалаг хэрэг. Утаанбаатарын хорт утаа

зуухнаас гарч байгаа ч, зуухыг байлгаад буй суурь шалтгаан бол ядуурал. Бүр тодруулбал хөдөөгийн

ядуурал ажээ. Хөдөөгийн хөгжлийн бодлого нь зөв, иргэд нь малаа гэхээсээ илүү бэлчээрээ, ядаж

өвөлжөөгөөөмчилдөг, багаараа хоршинажилласанболмонголын хөдөө эзгүйрэхгүй, хот багшрахгүй

байх байлаа.

2018.01.10

… Ерөнхий сайд та, намынхаа УИХ-ын 65 гишүүн, түүний дотор 15 сайд-гишүүнийхээ хүчээр улс

төрийн намуудын тухай хуулиа яаралтайшинэчлэх ёстой. Ерөнхий сайд та зөвхөн Улаанбаатар хотын

газрыг, ялангуяа Богд уулын амууд, Туулын эрэг, Яармагийн талбайн газрыг хэн, яаж зувчуулсныг ил

тод болгож, нийтийн хөрөнгийг буцаах, эсвэл төлбөрийг нь авчихад л авлигын хагас нь цэгцэрнэ.

2018.01.31

… Авлигын гэмт хэргийг мөрдөн шалгах үүрэгтэй АТГ-ын анхны дарга, тэргүүн комиссар

(Б.Дангаасүрэн) ньтодорхойбусшалтгаанаар гадаададнасбарсанбол, дараагийнхнь (Ч.Сангарагчаа)

шоронд орсон, гурав дахь нь (Н.Ганболд) өөрийн хүсэлтээр огцорсон, нөхөн томилогдсон дөрөв

дэхийг нь (Х.Энхжаргал) олонхүнийг, түүнийдотор хоёрчЕрөнхий сайд асныг хоморголонбаривчилж

“ажил хийсэн дүр эсгэх” болсон учир Ерөнхийлөгч огцруулах гэж байна.

2018.05.03

… Төрөөс тэрбумтан төрүүлж байгаа нь ганц энэ сан ч биш, үнэ тогтворжуулах хөтөлбөр, тариалан

эрхлэлтийг дэмжих сан зэрэг олон арван том жижиг сангууд байгаа. Мөн Засгийн газрын бондын

орлогууд ч тэрбумтан төрүүлэхэд оролцдог. ЖДҮ-ийн санд улсын төсвөөс 2009 онд 30, 2010 онд

30.4, 2011 онд 290, 2013 онд Хөгжлийн банкны бондоос 48.9, 2014 онд ХБ-ны бондоос 99.9, 2016 онд

төсвөөс 56.7, 2017 онд 50.6, 2018 онд 65 тэрбум төгрөгийг тус тус оруулжээ.

2018.10.31

… Энэ оны энэ сараас эхлээд монголчууд de-jure улс төр, эдийн засгийн онцгой гадаад орчинд

амьдарч эхэллээ. Хойд, урд хөршүүд маань удирдагчаа хориод жилээр ажиллуулах болсноо хууль

ёсны болгов. Баруун талд бараг гучин жил ганц хүн удирдсан өөр нэг хөрш байгаа. Хөршүүдийн төр

засаг нэг хүнээс хамаардаг, бас тогтвортой байна гэсэн үг. Гэтэл монголын төр засгийн дундаж нас

хоёр жил болчихоод байгаа. Ойрын ирээдүйд урт болчихгүй л байх. Монголын төр засгийн удирдлага

нь биш юм бол ядаж бодлого нь тогтвортой байхыг шинэ цаг үе шаардаж байна.

2018.03.22

… Энэ өдөр монголын төр хүн хулгайлж гадаадын улсад явуулахыг оролдов. Харин иргэд цаг

алдалгүй мэдэж, нийгмийн мэдээллийн хэрэгслийг ашиглан нэгдэж, энэхүү балмад үйл ажиллагааг

таслан зогсоов. Жинхэнэ ардчилсан улсад эрх мэдэл ард түмний гарт байдгийг монголын иргэд

харуулав.

2018.08.16

ЗАСАГЛАЛ: НИЙТИЙН ХӨРӨНГИЙГ СААГЧДЫН ҮНЭН ДҮР НЬ ИЛ БОЛЖ БАЙНА

БҮС НУТАГ: ЭНЭ ОНЫ 3-Р САРААС ЭХЛЭЭД МОНГОЛЧУУД DE-JURE

УЛС ТӨР, ЭДИЙН ЗАСГИЙН ОНЦГОЙ ГАДААД ОРЧИНД АМЬДАРЧ ЭХЭЛЛЭЭ

НИЙГЭМ, УЛС ТӨР, ЭДИЙН ЗАСГИЙН

(2018 оны дефакто нийтлэлүүд)

АМЬДРАЛЫН ЗУРАГЛАЛ-2018