Previous Page  4 / 7 Next Page
Information
Show Menu
Previous Page 4 / 7 Next Page
Page Background

4

ËÕÀÃÂÀ, 2017.06.21

ÄÅÔÀÊÒÎ ÃÀÇÅÒ

Ж: Манайд гадаадаас хандив

авч болно, болохгүй гэсэн заалт

байхгүй, тийм үү?

Э:

Гадаадын

хөрөнгө

оруулалттай,

шашны,

18нас

хүрээгүй хүмүүс, байгууллагуудаас

хандив авч болохгүй. Хандив

маань яг ямар үндсэн зориулалттай

юм бэ гэхээр тухайн намыг, нэр

дэвшигчийг зөвхөн бодлого үйл

ажиллагааных нь хувьд, мөрийн

хөтөлбөрийнх нь хувьд дэмжиж

хандивыг өгдөг. Дэлхий дахинаа

ялангуяа

хуулийн

этгээдийн

хандивыг хориглох тийшээ хандаж

байгаа. Энэ яагаад вэ гэхээр маш

том скандалууд гарч байсан. Жишээ

нь эрчим хүчний, уул уурхайн

холбоотой аж ахуйн нэгжүүд тухайн

намд маш их хэмжээний хандив

өгснөөр эргээд сонгогдсоныхоо

дараа тухайн салбарын хуулийг

дэвшүүлэх зэрэг асуудлууд гардаг.

Эсвэл бүр гэмт хэргийн бүлэглэл

мафийн бүлэглэлүүд намуудыг, нэр

дэвшигчдийг санхүүжүүлээд эргээд

ашигтай байдал нөхцөл үүсгэдэг

явдлууд байна.

Ж: Та санаж байна уу 2008 оны

сонгуулийн дараа улс төрийнхөө

намд тэр хүн тэдэн төгрөг өгөөд

тийм албан тушаалд очлоо. Тэр

хүн харин хоёр дахин илүү мөнгө

өгсөн учраас их хурлаас гадна

сайд боллоо гээд мэдээллүүд

гарсан. Тэгээд тэр мэдээллүүд

яасан юм бэ? Тэрний хойноос

яагаад хэн ч явахгүй байна вэ?

Э:Манайулстөрийннамынтухай

хуулинд дэнчин байж болохгүй

гэсэн зүйл алга л даа. Гэхдээ яг

номоороо явах юм бол дэнчин

байж болохгүй. Жишээ нь сонгууль

болохоор манай намууд улс төрийн

намаасаа зөвхөн сонгуульд нэр

дэвших эрхээ л авахын тулд маш их

хэмжээний мөнгийг намдаа дэнчин

байдлаар өгдөг. Тэгэхээр нөгөө

үндсэн хуульд заасан сонгогдох

эрх маань зөрчигдөж байгаа юм.

Тэгээд цаашлаад харахаар бас

сонгох эрх маань хаагдаж байгаа

юм. Яг хуульд дэнчин өгч болохгүй

гэдэг заалт байхгүй учраас энд

ямар ч зохицуулалт байхгүй. Тэгээд

тэрийгээ ашиглаад байна. Хуулийн

цоорхой гэдэг шиг.

Ж. Одоо сонгууль маш том

бизнес, мөнгө олдог хэлбэр

болчихлоо шүү дээ. Өнөөдөр

монголын нийгэмд төлөөлөх

хүмүүс нь иргэдийн хүсэл

зоригийг худалдаж авч болоод

байгаа учраас нийгэм дэх энэ

авлига, гажиг улам өргөжөөд

байна. Яг энэ тухай хуулинд яаж

оруулах хэрэгтэй вэ? Үүнийг

бусад оронд яаж зохицуулсан

байдаг вэ? Герман ч юм уу?

Э: Дэлхийн улс орнууд намуудын

санхүүжилтыг төрөөс олгоод эргээд

тэр мөнгөн дээрээ маш сайн хяналт

тавьж ажилладаг. Яагаад энэ зөв

юм бэ гэхээр их мөнгө олгодоггүй.

Сонгуулийн үеийн сурталчилгаанд

бол тухай намын зардлын 70-80

хувь нь шууд явж байна гэсэн

тооцоо байгаа. Тэгэхээр энэмөнгийг

багасгаад

нэр

дэвшигчиддээ

ижил тэгш боломж олгодог. Том

хэмжээний зар сурталчилгааны

материал хэвлэхийн оронд хэдэн

хуудас, хэдэн нүүр гээд заагаад

өгдөг. Бүх намуудын сурталчилгаа,

мөрийн хөтөлбөрийг сэтгүүл шиг

адилхан гаргаад иргэдэд нэгдсэн

журмаар тараадаг зэрэг давуу тал

байна л даа. Тэгэхээр зардлыг шууд

багасгана гэсэн үг.

Ж:

Англид

“сонгуулийн

хороо” гэж байхгүй харин

“сонгогчдын хороо” гэж байгаа

юм. Тэр “сонгогчдын хороо”-нд

дандаа улс төрийн намуудын бус

хүмүүс улс төрийн намуудын

сонгуулийн үеийн бүх тайланг

нь аваад тэр тайлан үнэн үү, үгүй

юу гэдгийг нь шалгадаг байгаа

юм. Яагаад сонгууль байгуулж

байгаа улс төрийн нам өөрсдөө

“сонгуулийн хороо” байгуулах

ёстой юм? Сонгож байгаа иргэд

яагаад

“сонгогчдын

хороо”

байгуулж болохгүй гэж? Энэ

утгаараа Англи байгуулчихсан

байна. Яагаад манай улсад ийм

байж болохгүй гэж?

Э: Манайд улс төрийн намын

тухай хуулиа харахаар намын тухай

хуулийг зөрчсөн албан тушаалтанг

40-60 мянган төгрөгөөр, улс төрийн

намыг 200-250 мянган төгрөгөөр

торгоно гэсэн байна. Бодит байдал

дээр бүхэл бүтэн намыг 200

мянган төгрөгөөр торгоод яах юм

бэ? Тэгээд бүр үнэхээр торгосон

тохиолдол ч алга.

Ж: Улсын их хурлын гишүүд

1 тэрбум хүртэлх төгрөгийг авдаг

байлаа. Тэгээд өөрийнхөө мэдлээр

шийддэг байлаа. Одоо бол хэлбэр

нь л өөр болсноос биш тэрнээсээ

илүүг авч байгаа байх гэж бодож

байна. Аймаг орон нутгийн

хүмүүс мөнгө авдаг. Энэ тухай та

ярина уу?

Э: Улс төрийн намын тухай

хуулиар улс төрийн нам төрийн

санхүүжилтыг нэг хувилбараар

л авч байгаа юм шиг харагдаад

байдаг. Хүчинтэй саналын тоог

нь мянган төгрөгөөр үржүүлээд

санхүүжилт олгож байна, суудлын

мөнгийг нь намд нь олгож байна.

Ийм хоёр хувилбар байгаа. Гэтэл

үүний цаана дахиад хоёр хувилбар

байдагюмбайна. Улс төрийн намаас

тухайн орон нутгийн иргэдийн

төлөөлөгчдийн

төлөөлөгчөөр

сонгогдсон төлөөлөгчийн суудлын

мөнгө гээд намуудад мөнгө олгоод

байдаг. Энэ бол хууль бус. Ийм

жишиг хаана ч байхгүй. Нөгөөх

нь их хурлын гишүүний тухайн

тойрогт нь зарцуулах мөнгө гээд

тэрбум хүртэлх төгрөг авдаг

байсан. Гэтэл тухайн тойрогт

хийгдэх, хийх ёстой ажлыг хийдэг

институт болох засгийн газар хийх

ёстой байтал тэрийг нь тухайн их

хурлын гишүүн хийх гэж мөнгө

авах нь хууль зөрчсөн явдал.

Ярилцлагын бүрэн эхийг http://

jargaldefacto.com/article/b-erde-

nedalai-erdenedalai-bat-ulzii

холбоосоор үзнэ үү.