Previous Page  3 / 7 Next Page
Information
Show Menu
Previous Page 3 / 7 Next Page
Page Background

3

ËÕÀÃÂÀ, 2017.06.21

ÄÅÔÀÊÒÎ ÃÀÇÅÒ

Ж: Та их сонин сэдвээр, монгол

улсын хувьд тулгамдаад байгаа

асуудлаар буюу улс төрийн намын

санхүүжилт, олон улсын туршлага

ба монгол дахь тулгамдсан

асуудлууд

сэдвээр

докторын

зэрэг хамгаалсан. Сүүлийн бараг

арван жил улс төрийн нам,

санхүүжилттэй холбоотой олон

төрлийн ажил хийсэн. Сүүлийн

байдлаар 2017 оны улс төрийн

намуудын санхүүжилтын хамгийн

тулгамдсан асуудлууд юу юм бэ?

Э: Дэлхийн ихэнх улсууд улс

төрийн намын санхүүжилтын тухай

болон улс төрийн санхүүжилтын

тухай хуультай байдаг. Улс төрийн

намын санхүүжилт нь цаагуураа

далд

хэлбэртэй,

хариуцлага

тооцохгүй

яваад

ирэхээрээ

авлигатай холбогддог. Ингээд улс

төр нь авлигатай холбогдсоноор

улс төрийн хөгжлийн асуудал

болдог. Тэгээд үүнээс хэн хохирох

вэ гэхээр иргэд хохирдог. Ингээд

үзэхээр манай улс ч бас ардчилсан

нийгмийг бий болгосноос хойш

маш олон, шинэ улс төрийн намууд

үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

Сонгуульд

тогтмол

өрсөлддөг,

тогтмол суудал авдаг намууд байна.

Аль ч тохиолдолд улс төрийн намын

санхүүжилт ил тод, нээлттэй байх

ёстой. Ийнхүү нам гэдэг зүйл нь

иргэд болон улс төр хоёрыг хооронд

нь холбож өгдөг гүүр байх ёстой.

Бодлогын гүүр. Манайд бол улс

төрийн намуудын санхүүжилтыг

шийддэг хууль байгаа. Гэхдээ 2005

онд гаргасан хуулиар одоо манай

улс төрийн намуудад үүсээд байгаа

сөрөг асуудлуудыг шийдвэрлэхэд

хангалтгүй.

Хуулийг

өөрчлөх,

болохгүй

байгаа

зүйлүүдийг

зохицуулах шаардлага маш их

байгаа.

Ж: Яг үнэндээ сонгуулийн

тайлан худлаа гардаг. Хуулиараа

нэг хүнээс болон байгууллагаас

ямар хэмжээний хандив авах

ёстой юм бэ?

Э: Сонгуулийн үеийн болон

сонгуулийн бус үеийн аль аль тайлан

байх ёстой. Гэтэл одооманайд зөвхөн

сонгуулийнүеийн тайланлмэдэгдээд

байгаа. Орлогын зардлын гээд явж

байгаа. Сүүлд батлагдсан хуулиар

бол энийг аудитын байгууллагаар

баталгаажуулаад нийтэд мэдээллэж

байгаа. Тэгээд харахаар намын

нэр дэвшигчид зөвхөн сонгуулийн

үеийн тайлангаа л өгөөд байдаг.

Сонгуулийн биш үеийн тайлан

бол иргэдэд олон нийтэд байтугай

намын гишүүддээ хүртэл нууц

байдаг.Сонгуулийн тухай хуулиар

бол хувь хүнээс 3сая төгрөг, хуулийн

этгээдээс 15сая төгрөг гэж заасан

байдаг. Ингээд үндэсний аудитын

газрын гаргасан тайланг харахаар

яг хэн хэн гэдэг хүмүүс ямар намд

хандиваа өгсөн? Ямар хуулийн

этгээдэд өгсөн? гэдэг бүх тайлан

байгаа. Манайд яаж байна гэхээр

зөвхөн хуулиндаа зохицуулаад л ил

тод хийх ёстой тэр хэмжээнд л бүх

юмаа тайлагнаад өгчихдөг. Ингээд

аудит шалгаад үзэхээр тэнд асуудал

байхгүй, зүгээр болоод байгаа юм

шиг байгаад байдаг. Гэтэл тэр мөнгө

ямар эх үүсвэрээс орж ирж байна?

Зарцуулалт нь яаж явагдаж байна?

Буруу юм байсан уу үгүй юу?

гэдгийг нь шалгах хянах тогтолцоо

байхгүй.

ßÐÈËÖËÀÃÀ

Улс төрийн намын тухай хуулиа харахаар намын

тухай хуулийг зөрчсөн албан тушаалтанг 40-

60 мянган төгрөгөөр, улс төрийн намыг 200-250

мянган төгрөгөөр торгоно гэсэн байна.

Б. Эрдэнэдалай – Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн

хүмүүнлэгийн ухааны тэнхмийн багш, доктор