Товч агуулга:Энэхүү бүтээлд Монгол Улсын Боловсролын Их Сургууль (МУБИС) нь 1951 онд Улсын багшийн институт нэртэйгээр байгуулагдсан цагаас хойш 2026 он хүртэлх 75 жилийн түүхэн замнал, хөгжил дэвшил, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт, сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны үйл ажиллагааны талаар тоймлон өгүүлжээ. Түүнчлэн үе үеийн удирдлага, эрдэмтэн багш, ажилтан, төгсөгчдийн оруулсан хувь нэмэр, бүтээл туурвил, сургуулийн хөгжилд үзүүлсэн нөлөөг баримт, түүхэн мэдээлэлд тулгуурлан нэгтгэн харуулсан байна.