Товч агуулга:Энэхүү өнгөт альбомд Монгол Улсын баруун хязгаар, Баян-Өлгий аймгийн нутагт орших Алтай Таван Богдын байгалийн цогцолборт газрын ургамал, амьтны аймгийн төрөл зүйл, биологийн олон янз байдал, байгалийн өвөрмөц тогтоц, экологийн онцлогийг гэрэл зураг, тайлбарын хамт толилуулжээ. Тус бүс нутгийн өндөр уулын экосистем, ургамлын аймгийн тархалт, ховор болон нэн ховор ургамлын төрөл зүйл, тэдгээрийн онцлог, ургах орчныг танилцуулсан байна. Мөн аргаль, янгир, ирвэс, марал буга зэрэг хөхтөн амьтад болон бүргэд, тас, ёл, хойлог зэрэг жигүүртэн шувуудын төрөл зүйл, амьдрах орчин, биологийн онцлогийг өнгөт зургаар харуулжээ. Байгалийн унаган төрх, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, биологийн олон янз байдлыг хамгаалах, ховор ургамал, амьтныг судлан танин мэдэхэд чухал ач холбогдолтой танин мэдэхүйн болон судалгааны бүтээл юм.