Товч агуулга:Барга Монгол угсаатан бол монгол угсаатнуудын дотроос түүхэн эх сурвалж бичигт их эрт тэмдэглэгдсэн эртний нэгэн сурвалжит овог аймаг юм. 1990 оноос хойш буюу ЗХУ тэргүүтэй социалист систем, түүний улс төрийн үзэл суртал нуран унаж, Монголд ардчилал чөлөөт байдал нэвтэрснээс хойш түүх, соёл иргэншилд хандах хандлага өөрчлөгдөж, Монголын түүх, уламжлалт соёлыг үнэн зөвөөр сэргээх асуудал тавигдахад угсаатны асуудал ч далайцтай хөндөгдөж эхэлсэн юм. 1990 оноос өмнө Монгол, БНХАУ, ОХУ-д Барга монголын гарал үүсэл, түүх угсаатны зүйн талаар тун цөөн материал гарч байжээ.