Товч агуулга:Орхон Их Сургуулийн "Эрдэм шинжилгээний бичиг" цуврал сэтгүүлийн ээлжит 25 дугаар ботийг сургалт, судалгааны хэрэглэгдэхүүн болгон хэвлүүлж байна. Тус хурлаар ОИС, МУИС, ШУТИС, Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургууль, Худалдаа Үйлдвэрлэлийн Их Сургууль, Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургууль, Глобал удирдагч Их сургууль, Мобиком корпорац зэрэг их дээд сургууль, бизнес, холбоо харилцааны арваад байгууллагын 25 судлаачийн боловсрол судлал, эдийн засаг, хэл зохиол, эрх зүй, урлаг судлалын чиглэлийн 19 илтгэлийг хэлэлцсэн болно.