Товч агуулга:Орхон Их Сургуулийн "Эрдэм шинжилгээний бичиг" цуврал сэтгүүлийн ээлжит 26 дугаар ботийг сургалт, судалгааны хэрэглэгдэхүүн болгон хэвлүүлж байна. Тус хурлаар ОИС, МУИС, ШУТИС, Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургууль, Аварга дээд сургууль, БНХАУ-ын Өвөр Монголын Их сургуулийн Монгол судлалын дээд сургууль, ШУА-ийн Физик технологийн хүрээлэн, худалдаа хөгжлийн банк зэрэг их дээд сургууль болон эрдэм шинжилгээний ба бизнесийн байгууллагын 23 судлаачийн боловсрол судлал, хэл зохиол, эдийн засаг, эрх зүй, урлаг судлалын чиглэлийн 18 илтгэлийг хэлэлцсэн болно.