Товч агуулга:Энэхүү бүтээлд хүн өдөр тутмын материаллаг амьдралдаа хэт анхаарч, өөрийн дотоод мөн чанар, жинхэнэ “Би”-гээ умартах хандлагыг хөндөнө. Мөн үхлийн тухай ойлголтоо өөрчлөх нь амьдралын үнэ цэнэ, хүний сонголт, сэтгэл санаа, өөрийгөө танин мэдэх үйл явцад хэрхэн нөлөөлж болохыг эргэцүүлэн үзүүлдэг. Үхлийн дараа хүний бодгаль цааш оршин тогтнож, өөрийгөө хөгжүүлэх, суралцах үйл явц үргэлжилнэ гэсэн үзэл санаа номын гол агуулгад багтсан байна.