Товч агуулга:Дэлхийн II дайны үеийн Монголын ард түмэн, Монголын Ардын Хувьсгалт Цэрэг болон Зөвлөлтийн Улаан армийн хамтын ажиллагаа, Монгол Улсаас ЗХУ-д үзүүлсэн тусламжийг тухайн үеийн сонины мэдээ, нийтлэлээр баримтжуулан харуулсан эмхэтгэл юм. Тус бүтээлд 1942–1944 оны хооронд хэвлэгдсэн сонины материалд тулгуурлан Монголын цэрэг, ард иргэдээс Зөвлөлтийн Улаан армид үзүүлсэн материаллаг болон сэтгэл санааны дэмжлэг, фронтод зориулсан бэлэг, хөрөнгө мөнгө, мал, эд материалын тусламж зэрэг үйл явдлыг өгүүлжээ. Дайны үед Монгол Улс Зөвлөлтийн фронтын ар талын чухал түшиц болж, “Бүхнийг фронтод, бүгдийг ялалтын төлөө” гэсэн уриан дор тусламжийн өргөн хөдөлгөөн өрнөсөн талаар тухайн үеийн эх сурвалжууд тэмдэглэдэг.