Товч агуулга:Энэхүү ном нь тагнуул судлалын чиглэлээр олон улсын судлаачдын хамгийн сүүлийн үеийн чиг хандлагыг тусгасан, өргөн цар хүрээг хамарсан бүтээл юм. Тус бүтээлд төр ба иргэн, ил тод байдал ба нууцлал, хариуцлага тооцох зарчим болон хариуцлагаас зайлсхийх асуудал, тагнуулын байгууллагын дотоод болон гадаад чиглэлийн үйл ажиллагаа, мөн ардчилсан тогтолцоонд тагнуулын аргаар хүрч болох үр дүнтэй, боломжит зорилтуудыг тодорхойлон авч үзжээ. Зохиогч тагнуул судлалыг шинжлэх ухааны үүднээс судлах асуудлыг онцлон авч үзэж, “Америкийн ардчиллын шалгуур, шаардлагыг хангахын тулд тагнуулын байгууллага нь нууцлал, аюулгүй байдлаа хангах үндсэн суурь нөхцөлүүдтэй байнга зөрчилдөж байдаг цогц асуудал юм” хэмээн тодорхойлсон байна.