Товч агуулга:Энэхүү нэрийн толь нь Монголын түүх, утга зохиолын үнэт өв болох “Монголын нууц товчоо”-нд дурдагдсан 457 хүнийг нэгтгэн, гарал, үүрэг, түүхэн байр суурийн дагуу ангилж, тухайн хүмүүсийн эшлэл бүхий бүлэг, зүйлсийг нарийвчлан тодорхойлсон онцлогтой бүтээл юм.
Тус нэрийн тольд Чингис хааны дөрвөн их хөлөг баатар, дөрвөн хошууч “сайн ноход”, дөрвөн их хатан, дөрвөн олдмол хөвүүн, анхны зургаан чэрби болон хожим нэмэгдсэн нэгтэй нийлсэн долоон тэргүүлэх ноёд, мөн 89 гавьяат түшмэд зэрэг нөлөө бүхий бүлгүүдийг цэгцтэйгээр хамруулжээ. Мөн 74 эцгийн 128 хөвгүүд, 57 эмс, охид, хатад, гүнжүүдийн ураг төрлийн холбоо, үүрэг оролцоог тодруулж, Тэмүжинийг Чингис хаанд өргөмжилсөн 45 нэр нөлөө бүхий хүмүүс болон Жамухыг дэмжин Гүр хан болгосон 12 аймгийн тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг эх сурвалжийн дагуу эмх цэгцтэйгээр харуулсан байна.