Товч агуулга:"Үндсэн хууль, Захиргаа, Эдийн засгийн эрх зүйн суурь асуудлууд" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний V хурлыг 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдөр дээрх байгууллагуудтай хамтран Хууль зүйн үндэсний хүрээлэн болон МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн амжилттай зохион байгуулж, хурлын эмхэтгэлийг эрхлэн гаргаж, Та бүхний хүртээл болгож байна. Энэхүү олон улсын хурлаар “Ёс суртахууны өгөгдөл Монгол Улсын Үндсэн хуульд тусгагдсаныг шинжлэхүй”, “Шүүхийн хараат бус, бие даасан байдлыг контекст хандлагаар авч үзэх нь: Япон Улсын шүүхийн жишээн дээр судлах нь”, “Узбекистан Улс дахь өрсөлдөөний хууль ба бодлого: тулгамдаж буй сорилт ба боломжууд”, “Захиргааны хэргийн шүүх хуралдааны цахимжуулалт” зэрэг Үндсэн хууль, Захиргаа, Эдийн засгийн эрх зүйн тулгамдсан асуудлуудын талаар ХБНГУ, БНСУ, ОХУ, Узбекистан, Япон, Монгол Улс гэсэн зургаан орны нийт 13 илтгэгч судалгааны ажлаа танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэв. Тус хурал нь Үндсэн хууль, Захиргааны эрх зүйн суурь асуудлуудаас гадна Эдийн засгийн эрх зүйд хамаарах асуудлуудын хүрээнд илтгэл, панел хэлэлцүүлгийг англи хэлээр зохион байгуулснаараа онцлогтой болсон бөгөөд энэ нь олон улсын эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой байлаа.