Текст томруулах:    
Эртний улсуудын нийгэм, аж ахуй, соёлын асуудал

Зохиогч: Г. Алтансүх, Л. Эрдэнэболд, Б. Очир, М. Нямбат, Э. Уртнасан, Э. Саранболор.
Эрхлэн гаргасан байгууллага: МУШУА-Түүх, угсаатны зүйн хүрээлэн


Гаралтын мэдээ: УБ Мөнхийн үсэг 2025

Шифр: 63.3(1) Э 802.
Номын сан:
Эрдэм шинжилгээний фонд (1).



Бэлэн (1).
Товч агуулга:
Энэхүү бүтээл нь гурван хэсгээс бүрдсэн болно. Эхний хэсэгт эртний улсуудын нийгмийн байгууллын судалгаанд Монгол орны байгаль, газарзүйн хүчин зүйлийг харгалзсан судалгааны үр дүнгүүдийг багтаасан байна. Тухайлбал, Монгол нутаг дахь бэлчээрийн мал аж ахуйн экологийн зохистой нутаг ба цаг уурын нөхцөл нь төрийн байгуулалд нөлөөлсөн тухай, Алтай, Хангай зэрэг томоохон уул, нуруудын тогтоц, нутгийн тогтмол салхи, Төв болон Дорнод монголын тэгш тал нутаг, Алтай нурууны өндөр уулын бүс нь нийгэм, аж ахуйд хэрхэн нөлөөлдөг, уг нөлөөллийн улмаас монгол нутагт байгуулагдсан эртний улсуудад төрийн байгуулалтын "Хоёр гар"-ын тогтолцоо төлөвшин тогтсон асуудлыг нягталсан хоёр өгүүлэл, мөн нүүдэлчдийн нийгмийн байгууллыг Марксист онол болон Нийгмийн хувьслын онолын хүрээнд төрлийн холбоонд суурилсан ураг төрлийн нийгэм хэмээн тайлбарладаг хэвшмэл ойлголтыг Түрэгийн үеийн нийгмийн байгууллын судалгаанд дахин эргэж харах боломжийн тухай өгүүллүүд багтжээ. Хоёрдугаар хэсэгт эртний улсуудын мал аж ахуйн судалгааг голлон хөндсөн байна. Хүннүгийн мал аж ахуйн судалгааны зарим асуудлыг хөндөхийн зэрэгцээ хятад сурвалжаас сяньби нарын мал аж ахуй, ан гөрөө түүнийг дагасан соёлын талаар судалсан, Жужаны үеийн төмрийн үйлдвэрлэл явуулж байсан газар орныг хайж сурвалжилсан, Түрэг, Уйгарын үеийн мал аж ахуйн асуудлыг руни бичгийн дурсгалаар нягталсан өгүүллүүд багтсан болно. Хамтын бүтээлийн гуравдугаар хэсэгт нүүдэлчдийн “хот суурин"-ы асуудлыг хөндсөн байна. Сүүлийн хэдэн арван жилийн археологийн судалгааны дүнд монгол нутагт байгуулсан эртний "хот суурин"-ы дурсгалууд хэдэн зуугаар тоологдох болсон нь “цэвэр нүүдэлчид" гэхэд ч эргэлзэхэд хүргэж байна. Энэ нь нүүдэлчдийн төр, нийгэм, эдийн засгийн тогтолцоо дахь "хот суурин"-ы асуудлыг дахин авч үзэхийг шаардах болжээ. Тиймээс тус бүлэгт нүүдэлчдийн хот суурины тухай ойлголт, хот суурины ангилал, үүрэг зориулалт, нүүдлийн нийгэм дэх суурьшлын асуудал зэрэг үндсэн сэдвүүдийг нягтлан үзэхийг зорьжээ.

Номын байршил
МУИС-ийн номын сан catalog › Details for: Эртний улсуудын нийгэм, аж ахуй, соёлын асуудал
Номын сангийн нэр Ангилал Дансны дугаар Төлөв Санамжууд Буцаах огноо
Эрдэм шинжилгээний фонд
Түүхийн шинжлэх ухаан 2028959 Бэлэн Ганц хувь тул гэрээр олгох боломжгүй