Товч агуулга:Батлан хамгаалахын Их Сургуулийн Цэргийн хөгжмийн сургуулийн багш, хөгжим судлаач, түүхийн ухааны доктор (Ph.D), профессор Олхонуд Шальшийн Цогтгэрэлийн бүтээсэн "Хөгжмийн төрөл зүйл, хөгжмийн зохиолуудын нэршлийн тайлбар" сэдэвт бүтээлийг уншигч та бүхэнд хүргэж байна. Энэхүү ном 6 бүлэгтэй, хөгжмийн зохиолуудын 120 орчим нэр зүйл хөгжмийн том, бага хэлбэр, ай төрлийг тодорхой тайлбарласан, 700-аад хөгжмийн нэр томьёоны орчуулгыг хавсаргасан, зарим нэр томьёог шинэчлэн орчуулах оролдлого хийсэн судалгааны хэрэглэгдэхүүн болохуйц чухал бүтээл болно.