Товч агуулга:Энэхүү судалгаагаар анхан болон давж заалдах шатны шүүхийг тойргийн зарчмаар, дагнасан хэлбэрээр байгуулах хамгийн боломжит хувилбарыг санал болгох, зөвлөмж боловсруулах, судалгааны үр дүнд тулгуурлан газрын зураглал (инфографик зураг) боловсруулахаар төлөвлөж байна. Түүнчлэн дагнасан шүүх, тойргийн шүүх, тусгай шүүх зэрэг нэр томьёоны хэв шинжүүдийг тодорхойлж, нэг мөр болгох, дагнасан шүүхийн давуу болон сул талыг тодорхойлох, цаашид (ойрын хугацаанд) манай улсад ямар хэлбэрийн дагнасан шүүх байгуулах хэрэгцээ шаардлага байгаа талаар дүгнэлт зөвлөмж гаргах юм.