Товч агуулга:“Арвин баялгийн нөөц, аз жаргалын нууц холбоо” НҮТББ-аас “Дэлхийн гайхамшиг-Монгол говь" нэртэй төсөл хэрэгжүүлж хэд хэдэн цуврал бүтээл бэлтгэн гаргахаар ажиллаж байна. Тус цувралын эхнийх нь “Говийн байгаль” нэртэй нэгэн сэдэвт хамтын бүтээл болно. Уг бүтээлд Монголын говийн байгалийн талаар газарзүйн иж бүрэн тодорхойлолт өгөхийг зорьсон болно. Энэ утгаараа уг хамтын бүтээлийг говийн байгалийг сонирхогч иргэд, аялагчид, оюутан, сурагчид болон эрдэм шинжилгээний ажилтан хэн бүхэн гарын авлага болгон ашиглах боломжтой.