Товч агуулга:Энэ хуралд Орхон аймгийн музей, Дархан-уул аймгийн музей, Хөвсгөл аймгийн төв музей, Баян-Өлгий аймгийн музей, Сэлэнгэ аймгийн нэгдсэн музей, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Монголын театрын музей, Монгол цэргийн музей, Соёлын өвийн үндэсний төв, Монголын үндэсний музей болон Соёл, урлаг судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнууд музейн сан хөмрөгт хадгалагдаж буй монголчуудын дээл, хувцас, гоёл чимэглэлийн хийц загвар, материал, оёдол технологи, хувцасны түүх болон эдгээрт холбогдох баримт мэдээллийн талаарх судалгааны үр дүнгээ хэлэлцүүллээ. Энэ нь тухайн музейд хадгалагдаж байгаа хувцас хэрэглэлийн талаар олон нийтэд мэдээлэл өгөхөөс гадна судалгаанд дурдагдсан дээл хувцасны хийц, загвар, түүхээр дамжуулан тухайн орон нутгийн ард иргэд өөрсдийн соёл, уламжлалаа танин мэдэх, түүх соёлын өвөөрөө бахархах, хойч үедээ өвлүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.