Товч агуулга:Термодинамик нь физикийн өргөн хүрээтэй, суурь шинжлэх ухааны нэг салбар бөгөөд олон салбарт хэрэглээтэй байдаг. Гэвч энэ сэдвээр эх хэл дээр унших, судлах ном, гарын авлага, сурах бичиг хомс хэвээр байна. Иймээс их, дээд сургуулийн физик, химийн багш, оюутнуудад зориулан энэхүү сурах бичгийг бэлтгэн гаргасан байна. Энэхүү ном нь термодинамикийн онолын үндэс болон физик химийн хэрэглээг хослуулан тайлбарлахыг зорьсон. Тухайлбал, термодинамик 1-р эхлэлийг систем ба орчны хувьсагчаар илэрхийлж, энерги хадгалагдах хуулийг ойлгоход илүү дөхөм байдлаар тайлбарласан. Мөн термодинамик дулааны ойлголтыг тодруулж, бусад сурах бичигт ховорхон тусгагддаг онолын зарим шинэ концепцийг багтаасан болно.