Товч агуулга:Тусгаар тогтносон Монгол Улсад үндэсний толь бичгүүдийг зохиох анхны оролдлогын нэг нь "Монголын чухал үгсийн тайлбар толь юм. Энэхүү номонд тус толийн бүтэц, зөв бичлэгийн онцлог, толгой үгийн утгын тайлбар, үгийн сангийн судалгааг оруулсан болно. Түүнчлэн толийн бичвэрт эрдэм шинжилгээний галиг үйлдэн, эх байдлыг нь гэрэл зурагт буулган танилцуулав. Энэ толь монгол толь зүйн хөгжлийг харуулах нэгэн дурсгал болохын хувьд гадаад, дотоодын монгол хэлний мэргэжилтэн, толь судлаачдын сонирхолд нийцсэн, чухаг хэрэглэгдэхүүн болно.