Товч агуулга:Академич Ц.Дамдинсүрэнгийн гэр музейн сан хөмрөгт байгаа өдрийн тэмдэглэлд санаа сэтгэл, дурсамж бодлоо бичсэн зүйл ховордуу харин хэнтэй уулзсан, номын тухай ямар сонин мэдээ сонссон, цаашдаа ямар юм бичиж хийх шаардлагатай байгаагаа голчлон бичсэн байна. Бас амьдралд нь тулгамдсан гол гол ажлын явц, тухайлбал гадаадад томилолтоор явж, олон улсын хуралд оролцсон, Орос монголын толины хавсралтын үйл хэрэг, Монголын утга зохиолын тоймын хоёрдугаар дэвтрийг бэлтгэх ажил, Үсгийн дүрмийн маргаан зэрэг явдлын тухай нэлээд сонин материал орсон болно.