Товч агуулга:1939 оны Халхын голын байлдаан нь Дорнод Азийн түүхэнд гүнзгий ул мөр үлдээсэн, дэлхийн хоёрдугаар дайны өмнөх хамгийн чухал зэвсэгт мөргөлдөөнүүдийн нэг юм. Монгол, Зөвлөлтийн нэгдсэн хүчин болон Японы эзэн хааны армийн хооронд болсон энэхүү байлдаан нь зүүн хойд Азийн бүс нутгийн цэргийн болон геополитикийн ирээдүйг тодорхойлсон түүхэн үйл явдал байлаа. Энэхүү бүтээл нь Халхын голын байлдааны шалтгаан, өрнөл, үр дагаврыг архивын баримт, бодит гэрчийн дурдатгал, орос, монгол, япон эх сурвалжид тулгуурлан өгүүлсэн бүтээл болно. Зохиогчид тус бүтээлийг бэлтгэхдээ 1930-аад оны БНСУ-ын сонинууд дотроос Халхын голын байлдааны талаар харьцангуй олон мэдээ, нийтлэл нийтэлж байсан “Зүүн Азийн өдрийн мэдээ” сониныг сонгон авч, нийт 220 гаруй мэдээ, нийтлэлийг монгол хэлнээ орчуулж, тэдгээрийг бусад эх сурвалжтай тулган харьцуулахын зэрэгцээ сар өдөр, эх сурвалж, агуулгаар нь ангилан системчилсэн болно.