Товч агуулга:Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэнгээс «Монголын соёл иргэншлийн дүр төрх» зурагт цомгийг боловсруулан уншигч та бүхэнд хүргэж байна. Энэхүү бүтээлд монголын нүүдэлчдийн соёл иргэншлийн судалгаа болон орчин үеийн дэлхий дахины, бүс нутгийн, иргэншил хоорондын харилцан үйлчлэлийн асуудлыг судлахад үндсэн ойлголт, нэр нэг томьёог нарийвчлан тодруулах, мөр ойлгож хэрэглэхэд тус болохуйц онол, арга зүйн чиг баримжаа болж чадах нотолгоо тайлбаруудыг хураангуй байдлаар тусгасан байна.