Товч агуулга:Эрхэм уншигч Та бүхэнд Ахмад Багш Ажилтны но Нэгдсэн Холбооноос эрхлэн гаргасан "Мэргэдийн алтан ном"-ын үргэлжлэл "Мэргэдийн алтан ном-ІІ"-ыг өргөн барьж байна. Тус бүтээлээр МУИС-ийн Хүндэт доктор, Хүндэт профессор, Эмерит профессор гэсэн эрхэм хүндэт цол хүртсэн хүндтэй хүмүүсийг уншигч түмэндээ танилцуулахыг зорисон байна. НҮБ Ерөнхий нарийн бичгийн дарга, ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал, Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам зэрэг нэр хүндтэй олон улсын болон шашны байгуулгын удирдагчид, улс орнуудын ерөнхийлөгч, гадаадын их сургуулийн болон манай орны нэртэй эрдэмтэн профессор зэрэг 111 эрхэм хүмүүс МУИС-ийн Хүндэт доктор, Хүндэт профессор, Эмерит профессор гэсэн нэр хүндтэй цолыг хүртсэн байна.