Товч агуулга:Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн болон Монголын зохиолчдын эвлэлийн шагналт сэтгүүлч, зохиолч, “Хүндэт төмөр замчин", 2008 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртсэн Сүрэнгийн Зэвсэг, мэргэн уншигч танд “Аварга аваргаараа төрдөг" номынхоо хоёрдугаар ботийг өргөн барьж байна. Энэхүү бүтээлд Монгол Улсын үндэсний их баяр наадам, ялангуяа хүчит бөхийн барилдааны гарал үүсэл талын таамаглал түүх, түүний уламжлал, өв соёл, төрийн ёслол хүндэтгэл, дэг жаяг, ардын сэтгэлгээ, зан үйл, мөн үеийн үед баримталж ирсэн ёс журам, зохион байгуулалт, зарим бөхийн намтар, барилдааны түүхээс өгүүлсэн болно.