Товч агуулга:Энэхүү бүтээлд нэн эртнээс монголчуудын дунд уламжлан ирсэн "Долоон өвгөн од", "Долоон бурхан од"-ны талаарх монгол, төвөд, санскрит, араб, латин нэр, бөөгийн тэнгэрийн нэршлүүд болон долоон бурхан одтой холбогдол бүхий зан үйлээс оруулсан байна. Мөн монголчуудын эртний тоон ухааны мэдлэг, жаран жил, зурхайн 12 орд, гэр, 12 жил, 12 сар, 12 цаг, хоног, хугацаа сэлтийн монгол тоон нэршлүүд, тэдгээрийн утга бэлгэдэл, тоон ухаанаар дамжуулан дуу авиа, чимээ шуугиан, дуун ухаан, хөгжмийн онол, оддын хөдөлгөөнийг ажиглан зурхайн цаг тооны бичиг хөтөлж ирсэн байдлыг тухай тусгажээ. Мөн тус бүтээлд "Өвгөн долоон од", "Дохнур долоон од"-ны холбогдолт монгол угсаатны домог үлгэрүүдээс 30 гаруйг нэгтгэн оруулсан ба тахилга тайлгын зан үйлийн талаар бичигдсэн 10 гаруй судар бичиг, монгол бичгийг төвөд бичээс крил үсэгт хөрвүүлэн буулгаж уншигч олноо толилуулж байна.