Товч агуулга:Энэхүү цувралыг нэн эрт үеэс монголчуудын дунд үе уламжлан өвлөгдсөн хэдий ч өнөө үед мартагдан устах аюул тулгарч буй "Аялгуут туульсыг" сэргээн хөгжүүлэх үүднээс хүүхэд багачуудад зориулан бүтээв. Ингэхдээ эртний туульсын аялгууг эгшиг тэмдэглэгээгээр дан ба давхар ноотоор партитурын дараалалд оруулж, анх удаа аялгуут туульсыг ХХІ зуунд гарч буй шинэ дэвшилтэт технологийг ашиглан анимейшн хэлбэрээр баяжуулан уншигч олноо өргөн барьж байна.