Товч агуулга:Өвөрмонголын өөртөө засах орны урлагийн дээд сургуулийн багш доктор (Ph.D), профессор Г.Цэрэндорж нь "Нүүдэлчин Монголчуудын ордны хөгжмийн түүхэн уламжлал" хэмээх хааны ордны дуу хөгжмийн талаар судалгаа хийж, түүний үндсэн дээр энэхүү номоо уншигч олноо өргөн барьж байна. Энэхүү судалгаа нь монголчуудын адил бус түүхийн тавцан дахь дуу хөгжмийн хөгжилтийн байдал хийгээд тухайн үеийн дуу хөгжмийн агуулга хэлбэр, гоо сайхны үзэл, ардын болон ордны дуу хөгжим, зан үйлийн харьцаа холбоо болон тухайн нийгмийн үйл явцыг гүнзгийрүүлэн судлахад ч чухал ач холбогдолтой болно. Тус бүтээл нь монгол дуу хөгжмийн судалгааны агуулгыг түүх, орон зайн хувьд өргөтгөн гүнзгийрүүлэхээр барахгүй, монголын улс төр, шашин суртахуун, цэрэг дайн, аж ахуй, түүх, соёл, зан заншил зэрэг нүүдэлчдийн дуу хөгжмийн түүхийн талаарх судлагдахууны агуулгыг баяжуулахад чухал ач холбогдолтой хэрэглэгдэхүүн болох юм.