Товч агуулга:Монгол Улсын ерөнхийлөгчийн 2017 оны 7-р сарын 09-ний өдрийн "Хадны зураг, бичээсийг хамгаалах, судлах ажлыг дэмжих тухай" 181 дүгээр зарлигийн дагуу Соёлын яамнаас хэрэгжүүлж буй Говийн бүсийн хадны зургийн дурсгалыг Дэлхийн өвд бүртгүүлэх бэлтгэл ажил болон "Хадны зургийн шинэ судалгаа (чулуун зэвсгийн сүүл хүрлийн эхэн үе) суурь судалгааны төслийн хүрээнд "Төв Азийн эртний нүүдэлчдийн хадны зураг (чулуун зэвсгийн сүүл, хүрлийн эхэн үе)" эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан байна. Тус хуралд Монгол Улс, ОХУ, БНХАУ, БНСУ-ын судлаачид оролцож Төв Азийн хадны зургийн судалгааны чиглэлээр 15 илтгэл хэлэлцүүлсэн байна.