Товч агуулга:Энэхүү бүтээл нь ШУА-ийн Палеонтологи болон Археологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын олон жилийн судалгааны үр дүнд малтан судалж, бүртгэн баримтжуулсан Монгол орны байгаль, нийгмийн түүх, соёлын сор болсон цуглуулгыг гэрэл зургаар баяжуулан үзүүлсэн томоохон бүтээл болно. Монгол оронд 1922 оноос палеонтологи болон геологийн судалгаа эхэлсэн ба тэр цагаас хойш Монголын палеонтологийн олдвор, нөөц баялаг нь дэлхийн палеонтологийн шинжлэх ухаанд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж эхэлжээ. Олон улсад Монголын палеонтологи нь Цэрдийн галавт амьдарч байсан үлэг гүрвэлийн чулуужсан үлдвэрүүд болон тэдгээрийг агуулагч олдворт газруудаараа сайн танигдсан байдаг. Монгол орноос олддог үлэг гүрвэлүүд нь Юрийн галваас хожуу Цэрдийн цаг үед хуримтлагдан тогтсон тунамал хурдас бүхий цавуудаас түгээмэл олддог. Үлэг гүрвэлүүдийн төрөл зүйлийн хувьд түрүү болон хожуу Цэрдийн (120-70 сая жилийн өмнөх) настай олдворт газруудаас ихэнх олдворууд олддог нь олон улс палеонтологичдын анхаарлыг ихээр татдаг. Түрүү Цэрдийн үеийн эртний н эртний сээр нуруутнууд болон тэдгээрийг агуулагч хурдсуудын талаарх мэдээллийг лийг энэхүү бүлгийн эхний хэсэгт тоймлон оруулсан байна.