Товч агуулга:Түүхийн ухааны доктор (Ph.D) Оюундалайн туурвисан энэхүү нэгэн сэдэвт бүтээлд Чин улсаас Монголын талаар баримталж ирсэн бодлого XIX зууны II зууны хагасаас хэрхэн өөрчлөгдөж ирснийг дэлгэн тавьсан болно. Арван ёсдүгээр зууны хоёрдугаар хагасаас Чингийн засаглал доройтож, тэрхүү байдлаасаа гарахын тулд олон арга хэмжээнүүд авч эхэлсэн байна. Түүн дотор Монгол мэтийн орнуудыг баримтлан захирах бодлогодоо нэлээд өөрчлөлт оруулсан бөгөөд тэр нь монголчуудын язгуур эрх ашигт харшилдсан учир монголчууд эсэргүүцэн тэмцэх болжээ. Чухамдаа тэрхүү үйл хэрэг Чингийн угсаа залгамжлал нуран унахад зохих үүрэг гүйцэтгэсэн болохыг энэхүү бүтээлд харуулсан болно. Чингэхдээ түүхэн үйл явдлуудыг нийт монгол овогтны хэмжээнд тавьж үзсэн амуй.