Товч агуулга:Энэхүү бүтээл нь өнөө цагийн Монгол орноор аялсан замын тэмдэглэл бөлгөө. Зуун зуунаар хаяа нийлэн оршсон хөрш орны ард түмний сэтгэхүйн хэв шинжит онцлог, нүүдэлчдийн зан заншил ахуйн талаар тэмдэглэн үзүүлжээ. Монгол орон, Хөвсгөл аймаг, Дархадын хотгорын онгон дагшин сүрлэг атлаа, огт хөндөгдөөгүй нууцлаг байгаль, өнөө хүртэл тэнд шүтсээр ирсэн Монгол бөөгийн хамгийн эртний хэлбэр Дархад-бөөгийн тухай өгүүлсэн болно.