Товч агуулга:Монгол-Оросын эрдэмтдийн энэхүү хамтын бүтээлд Дэлхийн Монгол судлалын хөгжлийн түүх, өнөөгийн байдлыг Монгол судлал түлхүү хөгжсөн орнуудын жишээн дээр дэлгэн тавьсан болно. Чингэхдээ Өрнө болон Дорно дахинд Монгол судлалыг хөгжүүлэхэд чухаг үүрэг гүйцэтгэсэн эрдэмтэн мэргэдийн намтар, бүтээл туурвилыг танилцуулж, улмаар тэдний судалгааны шинжлэх ухааны аргазүй нь тухайн улс дахь Монгол судлалын үндэсний дэг сургууль болон үзэл баримтлал бүрэлдэн тогтоход ямар үүрэг гүйцэтгэснийг харуулахыг зорьсон байна.