Товч агуулга:Тус эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэлд ШУА-ийн Археологийн хүрээлэн, Монголын Үндэсний Музей, МУИС-ийн Антрополи-археологийн тэнхим, Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн, Улаанбаатарын Их Сургуулийн Археологийн тэнхим, Соёлын өвийн үндэсний төв, Ховд Их Сургууль, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүүрээлэн, ШУТИС-ийн БУХИС-ийн нийт 10 байгууллагын 100 гаруй судлаачийн 70 илтгэлийг оруулсан бөгөөд үндэсний болон улсын хамтарсан төслийн хээрийн шинжилгээний үр дүн, археологийн олдворын сэргээн засварлалт, түүний хадгалалт, хамгаалалтын талаарх сэдвүүдийг багтаасан байна.