Товч агуулга:Зохиогч хууль зүйн эрдэм шинжилгээний сэтгүүл ба эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлсэн бүтээлээрээ Монгол Улсад анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 100 жил, Хууль зүй Дотоод хэргийн яамны харьяа Хууль Зүйн Туслалцааны Төв байгуулагдсаны 10 жилийн ойг тус тус тохиолдуулан "Нийтийн эрх зүй судлал" хэмээх эл бүтээлээ уншигч та бүхэнд толилуулж байна. Тус бүтээлд төр-эрх зүйн онол, Үндсэн хуулийн эрх зүй, шүүхийн эрх зүй, өмгөөллийн үг, хууль зүйн туслалцаа, прокурорын хяналт зэрэг өргөн цар хүрээний асуудлыг багтаасан байна.