Товч агуулга:Энэхүү номд Ш.Баттөр доктор, Б.Хорвоо судлаач нар О.Содномпил багш болон Н.Пүрэвдагва орчуулагчтай ярилцсан яриа багтжээ. Тус бүтээлд тус эрхмүүдийн тухай "Үзэл санаа болоод өвийн тухай яриа", "Утга учир болоод хүний тухай яриа", "Зорилго хийгээд аргын тухай яриа", "Зохиол хийгээд аргын тухай хоёрдугаар яриа", "Үүсэл болон үр дүнгийн тухай яриа", "Орчин үе болон төлөвлөлтийн тухай яриа", "Орчин үе болон хандлагын тухай яриа", "Цаг үе болоод цаашдын чиг хандлагын тухай яриа" гэсэн хэсгүүдэд хуваан хүүрнэсэн байна.