Товч агуулга:Академич Б.Энхтүвшиний бүтээлийн X-р боть гурван хэсгээс бүрдэж байна."Иргэншил судлалын үндсэн ойлголт харьцуулсан иргэншил судлал" гэсэн эхний хэсэгт нүүдэл, судлалын үндсэн ойлголт, хүн төрөлхтний соёл иргэншилд нүүдэлчдийн оруулсан хувь нэмэр Торгоны зам ба нүүдлийн соёл иргэншил зэрэг нүүдэл судлалын үндсэн асуудлуудад чиглэсэн англи, орос, япон, монгол хэлээрх илтгэлүүдийн үзүүлэнг багтаасан бол "Нүүдлийн соёл иргэншил судлал" гэсэн хоёрдугаар хэсэгт монгол нүүдэлчдийн түүх, монгол төрийн үүсэл уламжлал, монгол нүүдлийн соёлын түүх ба өнөөгийн байдал зэргийг тодруулан авч үзсэн 20 орчим илтгэлийг сонгож оруулсан болно. Харин "Шинжлэх ухаан, технологи-Инновац" хэмээх гуравдугаар хэсэгт ШУА-ийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үедээ хэлэлцүүлж байсан илтгэлүүдээс нь голлон сонгосон байна.